
Блийч үзэх
Энгийн нэгэн ахлах сурагчийн амьдралаар замнан явсан Курасаки Ичиго - гийн амьдралд Рукиа нэртэй охин гарч ирснээр түүний уйтгартай нэгэн хэвийн залхуутай амьдрал нь зав чөлөөгүй хүч үзсэн тулаан, цаг үргэлжийн аюул заналхийлэл, адал явдлаар дүүрэн болдог. Харин Японы зохиолч Нориаки Кубо, хүн үхээд яадаг талаар бас нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлж түүнийгээ Блийч нэрийн дор манга болгон гаргаж улмаар манганы үйл явдлыг дэлгэцийн цуврал аним болгон гарч эхэлжээ. Нориаки энэхүү таамгаа амьдралтай холбож, гайхалтай сонирхол татам түүхийг зохиосноор бидний төдийгүй, олон сая хүний үзэх дуртай Блийч мэндэллэжээ.
Өөр нэгэн өшөө хорсол, уур хилэндээ автсан хүнд харин хаалга харагдахгүй. Тэгээд л хүний сүнс үүрд тэндээ гацаж орхино. Ганцаардал нь түүнийг бага багаар идэж улмаар түүний хүн чанар замхаран алга болж, уур хилэн нь түүнийг бүрэн нөмөрч зүрх сэтгэл нь үгүйрэн хоосорч, зүрхний нь орыг цээжийг нь нэвт сүлбэсэн мэт том нүх орлоно. Хүн гэж таних түүний нүүрийг аймшигтай муухай дүр төрхийг харуулсан ясан баг орлох болно. Нэг бодлын өрөвдөлтэй ч энэ хүн ирээдүйгээ өөрөө бичсэн шүү дээ. Ийм зовлонг амсаж өөрийгөө алдагсдыг хар сүнс гэнэ. Хар сүнснүүд мөн дотроо маш олон төрөл байдаг, тэднээс хамгийн хүчирхэг нь Аранкарууд юм. Хар сүнснүүдийн (Aниме дээрээ Холлоү гэдэг) хамгийн муухай нь тэд хүний сүнсээр хооллодог. Хорвоо дэлхийд маш олон хар сүнснүүд бий, тэд бүгд хүний сүнс идээд байвал дэлхий дээр амьд хүн үгүй болно.
Үхэгсдийн ертөнцөөс өөрийн чадвар, хүч чадлаар шилэгдэн гарсан сүнснүүд Сүнсний нийгэмлэгт элсэж ирээдүйн Шинигами буюу Үхлийн Бурхан болохын төлөө бүх хүч чадлаа дайчлан суралцдаг. Шинигами нарын үүрэг бол хүний ертөнцөд бактер мэт олширч буй Хар Сүнснүүдийг гэсгээж, хүн төрөлхтнийг аюулаас аврах юм. Тиймээс тэднийг Үхэл, Амьдралыг тэнцвэржүүлгчид хэмээн нэрлэнэ.
Рүкиатай учирсан Ичиго орлогч үхлийн бурхан болж хар сүнснүүдийг устгаж эхэлж буйгаар Блийчийн үйл явдал эхэлдэг. Сүнсний нийгэмлэгт байсан Урахара Кисүкэ Ичигод багшилна. Харин Ичиго Рүкиаг аврахаар өөрийн жинхэнэ хүчийг нээснээр Үхлийн Бурхан болж найзыгаа аврахаар үхэгсдийн ертөнцийн, сүнсний нийгэмлэгийг зорино. Ичиго ганцаараа бус Сүйтгэгч Ишида, Ёру-ичи, Иноүэ Орихимэ болон ер бусын этгээд хүчтэй Чадо нартай хамт явна. Энэ үйл ядлаас хойш Аранкарууд гарч ирж, Сүнсний нийгэмлэг болон Аранкаруудын хооронд дайн эхэлнэ. Ичигогийн Аранкаруудтай холбогдсон шалтгаан нь тэд Ичигогийн найз Иноуг хулгайлж өөрсдийн ертөнц болох Хюго Мундогийн Лас Ночос цайзад хорьдог байна
Япон нэр: ブリーチ
Монгол нэр: Блийч
Англи нэр: Bleach
Студи: Studio Pierrot
Гарсан он: 2004 он 10 сар 05
Дууссан он: 2012 он 03 сар 27
Нийт анги: 366
Орчуулагч: LostWord
Хөрвүүлэлт: Кира
Караокэ: LostWord
Дууны орчуулга: HellFlower
No comments:
Post a Comment